Ган, цөлжилтттэй тэмцэх шийдлийг хэлэлцлээ

Жил бүрийн 6 дугаар сарын 17-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр дэлхийн ган, цөлжилтийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Гангийн үр дагаврыг хамтдаа давъя” уриан дор тэмдэглэж байна.
Цөлжилт, газрын доройтол, гангын нөлөөг бууруулах, түүнээс сэргийлэх асуудал нь тогтвортой хөгжилд нэн чухал бөгөөд дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Энэ өдөр дэлхий нийтээр цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна мэдлэг хуваалцах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг уламжлалттай.
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны ач холбогдлыг ард иргэдэд танилцуулах, цөлжилт, газрын доройтлыг тэглэх технологийн тухай нийтэд хүргэж сайн туршлагуудыг танилцуулах болон цаашид Монгол Улсад ямар боломж, шийдэл байгаа талаар хэлэлцүүлэг уулзалт Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд зохион байгуулагдлаа.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn