
Богдхан уулын хойд хэсэгт буюу Улаанбаатар хотын иргэдийн ихээр аялж зугаалдаг бүсэд ой модны хортон шавж болох якобсын төөлүүрч эрвээхэй, хүрэнцэр хорхой устгалын ажил хийгдэж байгааг Байгаль Орчин, Аялал, Жуулчлалын Яамнаас мэдээлээд буй.
Өнгөрсөн жил 200 мянган га талбайд ойн хөнөөлт шавж устгах шаардлагатай гэсэн тооцоолол гарч байсан бол энэ жилийн хувьд 300 мянган га талбай болж нэмэгджээ. 109 мянган га талбайд мод идэгдсэн, ургалт удааширсан байна. Үүнээс 1-2 жилд 1.2 тэрбум мод шавжинд идэгдсэн байна. Энэ байдал цаашдаа 3-4 жил үргэлжилбэл ойн сан устаж үгүй болох эрсдэлтэй юм.
Тэгвэл хортон шавжтай тэмцэх ажлыг байгаль орчин, бусад амьтанд сөрөг нөлөөгүй аргаар хийж байна.
Эх сурвалж: