
Өнгөрсөн жил 200 мянган га талбайд ойн хөнөөлт шавж устгах шаардлагатай гэсэн тооцоолол гарч байсан бол энэ жилийн хувьд 300 мянган га талбай болж нэмэгджээ. 109 мянган га талбайд мод идэгдсэн, ургалт удааширсан байна. Үүнээс 1-2 жилд 1.2 тэрбум мод шавжинд идэгдсэн байна. Энэ байдал цаашдаа 3-4 жил үргэлжилбэл ойн сан устаж үгүй болох эрсдэлтэй.
Нэг га талбай дахь ойн хөнөөлт шавж устгах зардал 73 мянган төгрөг байдаг байна.
Тиймээс ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна.