Наадмаар Дүнжингарав, Мишээл Экспо, Вокзалаас Төв цэнгэлдэх рүү АВТОБУС ҮНЭГҮЙ үйлчилнэ

2022-07-07

Энэ жилийн баяр наадам онцлогтой болж байгаа учраас орон нутаг руу чиглэсэн иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах, бэлтгэл ажлыг хийж байна. Явган эргүүл, завьт, морьтой, машинтай эргүүлүүд ажиллана. Авто замын хязгаарлалт зохицуулалтыг хийх талаар Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ.

ТЦА-ны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд:
-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автомашины зогсоолын асуудал ярвигтай байна. Өмнө нь зогсоолын тоо 3500 байсан бол өнөөдрийн байдлаар 1500 орчим байна. “Г” зөвшөөрөл нь Дүнжингарав худалдааны төвд, Мишээл Экспо төвийн зогсоолд болон Вокзалын баруун талд байдаг 1000 автомашины зогсоолд байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж, наадамчин олныг татан авах боломжтой байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөж байна.

Соёолонгийн уралдаантай үед нэг чигийн хөдөлгөөнд урсгалыг татах зохион байгуулалтыг хийх шаардлагатай байдаг. Учир нь хөдөлгөөний эрчим маш их нэмэгддэг учир ийм зохицуулалт хийдэг.

Мөн 300 орчим такси үйлчлэх ба тэдэнд тодорхой зөвшөөрөл олгохгүй ч албан ёсны лого тэмдэгтэй, зориулалтын үйлчилгээнийх байх юм. Өөрийн тээврийн хэрэгслээс илүүтэй нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Холбоотой мэдээ