51 настай А.Сүхбат аваргын тухайд УИХ-аас бууснаасаа хойш хэсэгтээ чимээгүй байсан юм. Түүний хувьд төрийн наадамд 2000, 2001, 2004 онуудад түрүүлж, 11 удаа шөвгөрч байсан дархан аварга билээ.
А.Сүхбат 2006 оны наадмаар бөхийн спортоос зодог тайлж буйгаа зарлаж шуугиан тарьж байв. Дараа нь 2014 оны наадамд Г.Өсөхбаяр аваргатай “Зүүний магнай” булаацалдан улмаар маргаан үүсч эцэст нь зүүний магнайд гарч байлаа. Тухайн наадмын гурвын даваанд А.Сүхбат аварга Г.Өсөхбаяр аваргыг амласан явдал нь дархан аварга, дархан аварга цолтноо амласан анхны тохиолдол болж байв. Тэрбээр барилдалгүй тахимаа өгсөн билээ.
Бөх сонирхогчид түүнийг Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн наадамдаа зодоглоно гэж хүлээж байгаа аж. Түүний хүү аймгийн начин С.Хангай саяхан Дархан-Уул аймагт болсон тойргийн барилдаанд зодоглон арван даваа, нэг унаатайгаар түрүүлжээ.