Б.Жавхлан: АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 500-1000 төгрөг өсөхөөр байна

2022-07-05

Манай талаас ОХУ-ын талд шатахууны 25 хувиар хямдруулан борлуулж буй хэлцлээ дахин сунгах саналыг тавиад буй. Тэгвэл ОХУ-ын тал саналыг зөвшөөрсөн ч шатаахуны үнэ нэмэгдэх болохыг тэрээр хэллээ.

Сангийн сайд Б.Жавхлан: 

Дахиад дөрвөн сараар авъя, үнээ хямдруулж өгөөч гэдэг санал тавьж байгаа. Шинэ хуулийн хүрээнд бидний тавьж чадах санал энэ. Оросоос ямар хариу ирэх нь тодорхойгүй байна. Үнэ гадаад зах зээл дээрээ нэлээд өссөн. 25% хямдруулж өглөө ч одоогийн үнээс АИ-92 литр тутамдаа 500-1,000 төгрөг дээгүүр байна.

Холбоотой мэдээ