Ч.Өнөрбаяр: С.В.Лавровын айлчлал манайд ямар нэгэн тулгалт хийх гэж байгаа юм биш биз гэж хардаж байгаа

АН-ынЕрөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын айлчлалын талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын айлчлал манай улсад ямар нэгэн тулгалт хийх гэж байгаа юм биш биз гэж хардаж байгаа. Б.Батцэцэг сайд яаж С.В.Лавровд загнуулах бол гээд толгойгоо маажаад сууж байж магадгүй. Б.Батцэцэг сайд аа битгий санаа зов. Монгол Улс аль нэг хүчирхийлэгч, сөргөлдөгч талын бодлогод орохгүй гэдгээ зарлачихсан улс. Тиймээс Б.Батцэцэг сайд энэ бүгдийг тодорхой илэрхийлээсэй гэж хүсэж байна.

Өнөөдөр Оросын элчин сайд нь ирээд Монголын бүх дарга нарыг толгой эргэтэл нь загнаад нүүр рүү нь цаас шиддэг байж таарахгүй. Оросын Кремлийн удирдагч нар Монголын удирдагч нартай ингэж харьцаж ирсэн. Монголын төлөө боссон монгол сайд болгоныг аваачиж, цаазалж байсан түүх бий. Бид ийм юмыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хэлье.

С.В.Лавровын айлчлал харилцан ашигтай хамтын ажиллагаа л байх ёстой” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn