Э.Бат-Үүл, Д.Монголхүү, Д.Сосорбарам нар ОХУ-ын гадаад хэргийн сайд С.В.Лавровын айлчлалыг эсэргүүцэж жагсаж байна

2022-07-05

Э.Бат-Үүл, Д.Монголхүү, Д.Сосорбарам нар ОХУ-ын гадаад хэргийн сайд С.В.Лавровын айлчлалыг эсэргүүцэж жагсаж байна.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:

Украин руу хийсэн түрэмгийлэлдээ монголын дэмжлэгийг авах гэж Лавров манайд ирлээ. Гэтэл Украины дараах нь Монгол Улс. Монголын цахим орчныг Путины троллууд эзэлчихсэн байна.

Монгол Путины суганы үс болж болохгүй. Бид ямар ч эх орноос айхгүй, бид өөрсдийгөө мэдэж амьдарна. Д.Сосорбарам бид хоёр тэмцлээсээ буцахгүй.

Монголыг колоничлох гэж байгаа бол санасны чинь гарз шүү. С.В.Лавровыг нутагт нь хөөж явуул, ОХУ-ын түрэмгийллийг дэмжихгүй гэдгээ хэлэх хэрэгтэй байна.

Оросоос айгаад гэртээ суугаад байж болохгүй, жагсаалд ирж нэгдэхийг залуучууддаа уриалж байна.

Холбоотой мэдээ