
Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ. Түүний айлчлал нэг хоногийн хугацаатай байх ба айлчлалын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийх хөтөлбөртэй байна.
2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол, ОХУ-ын Гадаад харилцааны сайд нар худалдаа, эдийн засгийн асуудлуудаар утсаар санал солилцож байсан юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд үүнээс өмнө Беларусь улсад айлчилжээ.