
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр ” Нефтийн бүтээгдэхүүний хангамжийг тасалдуулахгүй байх, АИ-92 үнийг барих чиглэлд Засгийн газрыг анхаарах хэрэгтэй байна.
АИ-92 шатахуун 1000 гаруй үнээр нэмэгдэх магадлалтай гэж үзэж байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ 1000 гаруй ам.доллараар өсчихөөд байна.
Нэгэнт анхнаасаа буюу энэ оны эхнээс АИ-92 үнийг барих бодлого баримталж ажиллаж байгаа учраас тэр бодлогоо л үргэлжлүүлэх чиглэлийг Засгийн газарт өгч байна” гэлээ.