Э.Номинчулууныг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн зэрэг хэрэгт буруутган, Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн сард шалгаж эхэлсэн билээ.
“Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцаас “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн, таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх үйлдэлд Э.Номинчулууныг холбогдуулан шалгаж байгаа.