ШУУРХАЙ: Говь-Алтай аймагт 23 хүнээс халдвар илэрлээ

2021-04-27

Коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ганц аймаг Говь-Алтайд гурван хоногийн өмнө сэжигтэй тохиолдол байсан юм. Тэгвэл дөрөвдүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө эхний хүмүүсийн шинжилгээний хариу гарч, 23 тохиолдол батлагдлаа.

Тус аймгийн хувьд гаднаас нэг ч иргэн нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 15-нд гаргаад байсан юм.

23 хүний хавьтал болох 2900 хүнээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна.

Шинжилгээний хариу шөнө гарсан учир ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллийн үеэр дурьдагдаагүй гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ