Б.Бат-Эрдэнэ: БНСУ-ын иргэн ЮүТүн-ийг “Аялал жуулчлалын элч”-ээр томилсныг цуцалсан

2022-07-01
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар тайлбар өглөө.
Тэрбээр “БНСУ-ын иргэн ЮүТүн-ийг Солонгосоос Монголд аялсан анхны аялагч жүжигчин бөгөөд судалгаагаар Солонгосчууд нэвтрүүлгийг нь үзээд Монгол Улсад аялаж үзсэн гэсэн үндэслэлээр өргөмжлөл олгосон.
Мөн өргөмжлөл олгосны дараа Монгол эмэгтэйчүүдтэй олон удаа гэр бүл болж байсан мэдээллүүд ирсэн бөгөөд 2022.06.21-ний өдөр буюу томилсоноос 4 хоногийн дараа Өргөмжлөлийг цуцалсан болно. Сайдын зүгээс томилсон тушаал гаргаагүй бөгөөд зөвхөн өргөмжлөл олгох үйл ажиллагааг хийсэн болохыг мэдэгдэе” гэжээ.

Холбоотой мэдээ