СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Элекстрон тамхи дэлбэрч, өсвөр насны хүүхэд эмнэлэгт хүргэгджээ

2022-07-01

Өсвөр насны хүүхдийн татаж байсан электрон тамхи дэлбэрсэн хэрэг ОХУ-ын Химки хотод гарчээ. Улмаар Москва мужийн Мөрдөн байцаах хороо эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Тодруулбал, зургадугаар сарын 26-ны орой Химки хотын Сходнягийн хорооллын оршин суугч болох өсвөр насны хүүхэд электрон тамхи татах үеэр дэлбэрэлт болж, хүү уруул, хамар, баруун гар, цээжиндээ олон хэлтэрхий шарх авчээ. Хүнд бэртсэний улмаас Москва дахь Хүүхдийн яаралтай мэс засал, гэмтэл судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнд хэвтэн эмчлүүлж байна.

Хүүгийн баруун гарын хоёр хуруу нь санжсан бөгөөд бүтэн оёдол тавиулжээ.

Ийм төхөөрөмжийн дэлбэрэлт нь зөвхөн нэг шалтгааны улмаас буюу чанар муутай батерейгаас болдог гэж албаны хүн мэдээлэв.  Электрон тамхинд түгээмэл ашиглагддаг литиум батерейнууд нь халалт авсан үед амархан гал авалздаг байна. Хэрэв төхөөрөмж хямд үнэтэй бол зай нь ямар ч галын хамгаалалтгүй байх магадлалтай гэнэ. Үүнээс гадна электрон тамхинд агуулагддаг глицерин нь халаалтаас болж шатах магадалал өндөр гэж шинжээч тэмдэглэжээ.

Эх сурвалж: iz.ru

 

Холбоотой мэдээ