
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилтай танилцаж байна. Үүссэн асуудлыг газар дээр нь шийдэхээр Засгийн газрын гишүүдийн хамт ажиллаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сонгон шалгаруулалт дээр Засгийн газрын тал алдаа хийсэн. Үүний цаана авилгалын асуудал байхыг үгүйсгэхгүй. Холбогдох байгууллагуудад энэ талаарх мэдээллийг өгсөн. Техник, санхүүгийн хувьд чадавх муутай гэхдээ хямд үнэтэй компани шалгарснаас болоод Дарханы замын гурван багц дээр асуудал хүндрээд байна. Санхүүжилтээ гаргахгүй, дурдсан хугацаанд хийхгүй байгаа нэр бүхий гурван компанийг цуцлах уу, цааш явах уу гэдгийг шийдэх шаардлага үүслээ” гэлээ.
Мөн тэрбээр “Нэг жилийн өмнө ирэхдээ та нарт сүүлийн удаа боломж олгосон. Жанжин штабаас бусад ажил сайжраагүй байна.
Би та нартай ямар нэг байдлаар тоглоом тоглох гэж ирээгүй. МУ-ын ЗГ өгсөн мөнгөнийхөө хариуд шаардлагаа тавина. Та нарын шалгаруулсан албан тушаалтнуудыг АТГ-т өгнө. Ажлын гүйцэтгэл дээр Азийн хөгжлийн банкнаас Аудит оруулах саналыг тавина. Та нөхөд санхүүжилтэй аваад ажлаа хийвэл хий, үгүй бол боль” гэсэн юм.