Г.Ёндон: Манайд АИ-92 шатахууны үнэ ОХУ-аас ч хямд зарагдаж байгаа

2022-06-30

УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахууны үнэ ирэх сард нэмэгдэх эсэх талаар тайлбар өглөө.

Тэрбээр “Улсын хэмжээнд шатахууны 30 гаруй хоногийн хангалттай нөөцтэй байна.

Шатахууны үнийг 25 хувиар буулгасан ОХУ-ын “Роснефть”-тэй дөрөвдүгээр сард хийсэн гэрээг сунгах саналыг манай талаас тавдугаар сараас тавьж эхэлсэн. ОХУ-ын хувьд зах зээлийн нөхцөл байдлаа харж байж болно гэсэн хариуг өгч байна. Саналын хариу долдугаар сарын 10-ны дотор ирнэ.

Үнийг ихээр нэмэхийг зөвшөөрөхгүй. Манайд шатахуун 1350 төгрөгөөр хямдхан байгаа. АИ-92 шатахууны хувьд ОХУ дотооддоо зарж байгаа үнээс ч хямдхан байгаа” гэлээ.

Эх сурвалж: Zarig.mn

Холбоотой мэдээ