Сүүлийн хоёр сард 2 хүүхэд өндрөөс унаж, 4 хүүхэд тогонд цохиулж, 3 хүүхэд эд зүйлд дарагдаж нас баржээ

Цагдаагийн байгууллагаас 2022 оны эхний таван сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэргийн талаар болон сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ.

Оны эхний таван сарын байдлаар 944 хүүхэд гэмт хэрэгт өртсөн нь өмнөх оноос 2.4 дахин өссөн байна. Гэмт хэргийн улмаас 36 хүүхэд нас барсан байна.

Сүүлийн хоёр сарын хугацаанд мориноос унасан, чирэгдсэн 13 хүүхэд байгаагаас найм нь нас барсан. Үлдсэн нь ухаангүй хэвтэн эмчлүүлж байна. Энэ бол уралдаанч хүүхдүүд бус ахуйн нөхцөлд мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо юм.

Шалгааныг нь “Морь сайн унаж сураагүй хүүхэд хотоо очиход эмээ, өвөө, ах эгч нар нь тоолгүй морь унуулснаас, бэртэж гэмтсэн” гэж Цагдаагийн байгууллаас тайлбарлалаа.

Өндрөөс унаж бэртсэн 10 хүүхэд байгаагаас хоёр нь газар дээрээ нас барсан. Эдгээр хүүхэд ихэвчлэн гэртээ балкон, тагтан дээрээсээ унасан байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд тогонд цохиулж нас барсан дөрвөн хүүхэд байна. Мөн гэртээ эд зүйлд дарагдаж нас барсан гурван хүүхэд байна.

Эцэг, эхчүүдэд хүүхэддээ тавих анхаарал хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn