БНСУ-ын Хууль шүүхийнхэн энэ хэрэгт түүнийг саатуулан шалгаж, 7 сая вонын (16,310,000 төгрөг) торгууль төлөх шийтгэл ногдуулж байсан. Тэрбээр уг хэргээс болж ҮХЦ-ийн даргын албан тушаалаасаа буусан ч Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хэвээр үлдэж чадсан. Тэгвэл Д.Одбаяр энэ удаа Үндсэн хуулийн 30 жилийн ойгоор энгэрээ цоолох гэнэ. Д.Одбаяр нь 2016 оноос хойш зургаан жил Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүнээр ажиллаж байгаа нэгэн.

Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ ойгоор ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг гавъяат хуульчаар шагнуулахаар болсон хэмээх мэдээлэл гарч байна.
Дорнод аймгийн засаг дарга, УИХ-ын гишүүн байсан тэрбээр ҮХЦ-ийн даргаар ажиллаж байхдаа “Korean Air” компанийн нисэх онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн хэмээх шуугианд өртсөн. Тэрбээр ажлын томилолтоор явж байхдаа “Korean Air компанийн нисэх онгоцны үйлчлэгч болох 20 гаруй настай эмэгтэйн биед гарч хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгагдаж, энэ тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр шуугиж байлаа.