
Кино урлагийг дэмжих тухай (https://legalinfo.mn/mn/detail?lawId=162307094045010) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, 9.5, Засгийн газрын 2022 оны 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Кино урлагийн зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшүүлэх журам”-ыг (https://legalinfo.mn/mn/detail?lawId=16468169792341&showType=1) тус тус үндэслэн Кино урлагийн зөвлөлийн 7 гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
1. НЭР ДЭВШИХ ЧИГЛЭЛ:
1.1.Нэр дэвшигч нь дараах чиглэлээс аль нэгийг сонгон нэр дэвших ба нэг хүн нэг чиглэлд нэр дэвшинэ:
– продюсерын;
– найруулагчийн;
– зураглаачийн;
– зохиолчийн (утга зохиол, кино зохиол);
– кино түгээлт, кино наадмын;
– нийгэм, соёлын антропологи, урлаг судлал, кино судлал, кино урлагийн боловсрол олгох;
– кино урлагтай холбоотой сургалт, судалгаа, технологийн салбарын.
2.ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:
2.1.Нэр дэвшигч нь тавигдах шаардлага тус бүрд заасан баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ.
2.2. Ерөнхий шаардлага буюу Кино урлагийн зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй, төрийн улс төрийн, төрийн жинхэнэ албан алба болон улс төрийн намын удирдах албан тушаал хашдаггүй, гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй, Монгол Улсын иргэн байх;
2.2.1.Зөвлөлийн гишүүний хувьд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэлээ бичсэн тайлбар бүхий Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт, төрийн бус байгууллагаас нэр дэвшиж байгаа бол албан бичиг (2-оос ихгүй хуудас байх ба аль чиглэлээр сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаа тодорхой бичих);
2.2.2.Иргэний үнэмлэхийн хуулбар;
2.2.3.Анкет, намтар (Анкетыг энд-ээс татаж авч бүрэн бөглөж, 2-оос ихгүй хуудас бүхий намтрын хамт .doc файлаар ирүүлэх, цээж зураг .jpg хавсаргах),
2.2.4. Ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа- ЦЕГ-ын тодорхойлолт; (шаардлагатай гэж үзсэн бусад баримт материал).
2.3.Кино урлагийн чиглэлээр мэргэшсэн буюу кино урлагийн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
2.3.1.Нийгмийн даатгалын дэвтрийн эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, (“Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана);
2.3.2.Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга (2-оос ихгүй хуудас .doc файлаар ирүүлэх), гаргасан амжилт түүнийг нотлох баримт;
2.4.Зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг боловсрол, ур чадвар эзэмшсэн байх;
2.4.1.Кино урлагийг хөгжүүлэх чиглэлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар санал, төлөвлөлтийн шийдэл бүхий 3-аас ихгүй хуудас эссэ бичвэр.
2.4.2.Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар; (Сургууль төгссөн дипломыг “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана. Гадаадын их, дээд сургууль төгсөгчийн дипломыг орчуулгын хамт ирүүлнэ.)
3.Баримт бичиг хүлээн авах хугацаа, газар:
4.1.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичгийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17.30 цаг хүртэл shalgaruulalt@moc.gov.mn мэйл хаягаар хүлээн авна.
4.Анхаарах зүйлс:
4.1.Хугацаа хоцорсон болон баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд баримт бичгийг хүлээн авахаас татгалзана.
4.2.Нэмэлт мэдээллийг 51-265636 дугаарын утаснаас авна уу. (Ажлын цагаар холбогдох боломжтой.)
*Тайлбар: .doc, jpg гэж тусгайлан зааснаас бусад баримт бичгийг pdf файлаар ирүүлнэ үү