Жэжүд сураггүй алга болсон гэх 23 иргэнийг эрэн сурвалжлах нөхцөл байдал үүсээгүй гэв

Өмнөд Солонгосын засгийн газар зургадугаар сарын нэгнээс Чежү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл БНСУ-ын Жэжү аралд эрүүл мэндийн аяллаар явж, хөтөлбөрөө дуусгасныхаа дараа холбоо тасарсан Монголын 23 иргэний талаарх мэдээлэл өчигдөр гарсан.

Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:

Тухайн иргэдийг эрэн сурвалжлах нөхцөл байдал үүсээгүй. Долдугаар сарын 21-нийг хүртэл хууль бусаар оршин суухаар оргон зайлсан гэж хэлэх боломжгүй.

Жэжү арал эх газраас тусгаарлагдсан газар. Эх газар луу явах боломжгүй, зөвхөн визтэй иргэд зорчих боломжтой. Зөвхөн усан онгоц, онгоцоор явах боломжтой.

Өнгөрсөн жил 1-2 иргэн эх газар луу явах гэж байгаад баригдаж байсан тохиолдлууд бий. БНСУ-ын цагаачлалын байгууллага маш хатуу ажилладаг. 23 иргэнийг хууль бусаар харласан, БНСУ-ын зүгээс хайж байгаа мэт худал мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn