ГХЯ: Манай улсын 23 иргэн визний хугацаандаа амжиж ирнэ гэж найдаж байна

Өмнөд Солонгосын засгийн газар зургадугаар сарын нэгнээс Чежү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл БНСУ-ын Жэжү аралд эрүүл мэндийн аяллаар явж, хөтөлбөрөө дуусгасныхаа дараа холбоо тасарсан Монголын 23 иргэний талаарх мэдээлэл өчигдөр гарсан.

Уг асуудлыг Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Өмнөд Солонгосын талаас албан ёсоор манайд мэдэгдсэн зүйл байхгүй. Манай иргэд нэг сарын хугацаанд Жэжүд визгүй зорчих эрхтэй. Энэ хүмүүс зургадугаар сарын 22-нд очсон тул долдугаар сарын 21-нд визгүй зорчих хугацаа нь дуусна. Тиймээс визны зөрчилтэй гэж үзэхэд арай эрт байна. Долдугаар сарын 9, 14-нд Жэжүгээс наашаа нислэгтэй юм байна. Тиймээс тэрэнд амжаад ирчих байх гэж найдаж байна” гэлээ.

Энэхүү 23 иргэний нэг нь Жэжүгийн усан боомтоос Мугпу руу зорчих гэж яваад баригдсан гэх мэдээлэл байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn