Сангийн сайд Б.Жавхлан: Манай улсын гадаад өр 33.8 тэрбум ам.долларт хүрчээ

2022-06-28

“Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим” хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт “Монгол Улсын Гадаад өрийн удирдлага, цаашдын зорилт” сэдэвт илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр “Монгол Улсын гадаад өрийн хэмжээний хувьд хөгжиж буй орнуудтай харьцуулахад өндөр байна. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ/33.8 тэрбум ам.доллар/ ДНБ-тэй харьцуулсан харьцаа 224 хувь байгаа нь хөгжиж буй орнуудтай харьцуулахад 2-3 дахин өндөр байна.

Үйлдвэрлэгч биш орон учраас бидний гадаад өр их байдаг. Шри-Ланка улсын хувьд гадаад, дотоод өр нь тэнцүү байдаг.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсаараа 2.4 тэрбум ам.долларын эргэн төлөлт хийгдэж байна.

2023-2026 онуудад нийт 13.3 тэрбум ам.долларын өр төлбөр хүлээгдэж байгаагаас Засгийн газрын 4.6 тэрбум, Монголбанкны 2.1 тэрбум ам.долларын өр байна.

Улсын нийт өрийн зээлдэгчээр 14.2 тэрбумаар Нидерланд улс тэргүүлсэн бол, хоёрдугаарт БНХАУ-ын 3.8 тэрбум ам.доллар бичигдэж байна. Япон, Хонгконг, Сингапур гэх мэт 16 улсын зээлдэгчид гадаад нийт өрийг бүрдүүлж байна” гэлээ.

Холбоотой мэдээ