
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын үеэр өөрийнхөө оронд хүн оруулах, гар утсаа авч орох зэрэг зөрчил илэрчээ.
Тодруулбал, өөрийнхөө өмнөөс өөр хүн оруулах гэж байсан зургаан тохиолдол Баян-Өлгий аймагт бүртгэгджээ. Журмын дагуу шалгалтын дүн оноог нь хүчингүй болгосон байна.
Мөн ЭЕШ-ын оноодоо сэтгэл хангалуун бус 300 орчим сурагч гомдол, өргөдөл ирүүлж, тухайн сурагчдын даалгавар гүйцэтгэсэн эх материалыг гарган ирж, шалгуулагч, түүний эцэг эх, шаардлагатай бол багшийг нь хамт байлцуулан материалыг нь гараар тулгаж байгаа аж.
Журамд заасны дагуу гомдол өргөдлийг ажлын тав хоногт хүлээн авч байна.