Д.Чойжамц: Бурхан багшийн ариун чандрыг байх хугацаанд Монголд бороо хур орж, нутаг минь нов ногоон боллоо

Бурхан багшийн их ринсрэл эрдэнийг өнөөдөр Энэтхэг улс руу ёслол төгөлдөр буцаан залж байна.

Энэ үеэр Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Хамба номун хан, гавж Д.Чойжамц “Сайхан үйл явдал боллоо. Бурхан багшийн ариун чандрыг энд байх хугацаанд Монгол орон даяар бороо хур орж, нутаг минь нов ногоон боллоо. Батцагаан дуганыг зорьсон сүсэгтэн олны цуваа өдөр болгон тасарсангүй.

Бурхан багшийн их ринсрэл бол бурхан багш өөрөө заларч ирсэнтэй ижилхэн. Монгол оронд бурхан багшийн биений хэсэг ирэхдээ үүлэн цагаан зам болж харагдан бидэнд ирлээ. Өнөөдөр жагар орондоо буцаж байна. Үдэж буй өдөр тэнгэрийн нар хүрээлсэн сайхан өдөр байна. Бидэнд дахин, дахин морилон ирж байгаарай” гэв.

Эх сурвалж: Гандан телевиз


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn