МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдлагад байхгүй гэв

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 19-нд МАН-ыг татан буулгах тухай захирамж гаргаж Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн. Түүний гол үндэслэл болгосон асуудал У.Хүрэлсүхийг Монгол цэргийн нэгдсэн холбоог удирддаг, аймгийн дарга нар мөн уг холбооны салбаруудыг удирддаг хэмээх зүйл.
Гэвч өнөөдөр Монгол цэргийн нэгдсэн холбооноос мэдэгдэл хийж У.Хүрэлсүхийг тус холбооны удирдлагад байдаггүй хэмээлээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
МЭДЭГДЭЛ
Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх нь өнөөдөр Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдлагад байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. У.Хүрэлсүх нь УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1.13 дахь заалтын дагуу УИХ-ын гишүүнээр сонгогдмогц тус холбооны тэргүүний үүрэгт ажлаа 2020 оны 7-р сарын 01-ний өдрөөр тасалбар болгон бүрмөсөн хүлээлгэн өгсөн болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Цэргийн Нэгдсэн холбоог Монгол Ардын Намын дэргэдэх бүтэц мэтээр мэдэгдсэнийг бид үүгээр няцааж байна. Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо нь эмч, багш нарын зэрэг холбоодтой адилхан, сайн дураар эвлэлдэн нэгдсэн 20 мянга орчим Төрийн бус байгууллагын нэг юм. Цэргийн байгууллагуудаас бэлтгэл болон чөлөөнд гарсан ахмадууд Үндсэн хуулийн 16.10-т заасан эрхийнхээ дагуу эвлэлдэн нэгдсэн байгууллага билээ.
Эх оронч, үндэсний бахархалт үзлийг түгээн дэлгэрүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлааг бэхжүүлэн, нийгмээ соён гэгээрүүлэх эрхэм зорилго дор 2019 оны 3-р сард үүсгэн байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга манай холбоог үүсгэн байгуулах хуралд баярын илгээлт ирүүлэн, хүндэтгэл үзүүлж байсныг ахмад дайчид бид тодхон санаж байна.
Иргэд, ирээдүй залуу үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлж, тусгаар тогтнолын оюуны дархлааг бэхжүүлэх ахмад дайчид бидний сайн санааны ажил үйлсийг элдэв улс төртэй хольж хутгахгүй байхыг энэхүү мэдэгдлээр сануулан шаардаж байна. Монгол цэргийн нэгдсэн холбоо аливаа улс төрийн хүчин, түүний дотор Монгол Ардын намын үйл ажиллагаатай ямар нэгэн холбоогүй байгууллага болохыг хариуцлагатайгаар мэдэгдье❗
МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Нэгэнтэй байгуулсан цэргийн холбоо гэгчээ татан буулгаахгүй байга тул Хүрэлсүх тэргүүн нь байна уу? өөр хэн нэгэн байлаа  уу?үйл ажилгааг ЯВАГДАЖ  л таарна . Дотоод дүрэм жрмаа өөрчлөөгүй, ТАТАН БУУГДААГҮЙ БОЛ ХЭН УДИРДАХ НЬ ЧУХАЛ БИШ ЯМАР НЭГ ЦЭРГИЙН ЭРХТЭН УДИРДАХ НЬ ЛАВТАЙ.цЭРГИЙН ХҮН Л БОЛ ЦЭРГИЙН ХҮН

Холбоотой мэдээ