“Барилга дээр осол гарч буй асуудлаар Засгийн газрыг хуралдаж, арга хэмжээ авахыг шаардаж байна”

2022-06-27

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос барилгын талбайд кран унасан ослын талаар болон цаашид урьдчилан сэргийлэх асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Эрдэнэбат  “Өнгөрсөн долоо хоногт 16 давхар барилгын өргөгч кран унасны улмаас хоёр залуу амиа алдаж, нэг иргэн бэртэж гэмтсэн осол гарсан. Мөн үүнээс нэг хоногийн дараа баасан гарагт Маршал таун дахь барилга дээр өргөгч кран нурж, нэг хүн нас барж, нэг хүн гэмтсэн.

Энэ мэдээллийг эхлэхээс өмнөхөн суурийн нүх ухаж байсан хоёр залуу блокт даруулж нас баржээ. Онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газраас ослын газарт ажиллаж байна. Мэдэгдэж байгаа нь л энэ. Амь нь тасраагүй л бол мэдэгдэхгүй, нуугаад өнгөрч байгаа маш олон осол гарч байгаа.

Барилгын компаниуд улс төр, хууль хүчний байгууллагаар хамгаалуулсан, хэрэг гарахад даваад өнгөрөхийг боддог, захирлууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хувцас, малгай төдийхнөөр ойлгодог соёл тогтсоноос болж ид хийж бүтээх 18-35 насны таван залуу нас барлаа.

Урьдчилсан дүгнэлтээр краны буруу л гэж үзсэн байна. Гэтэл тэр барилгын компаниуд хүнийг цохиод алчихснаас ялгаагүй нөхцөлд ажиллуулсан.

Засгийн газар, УИХ-ыг яаралтай горимоор хуралдаж, эрсдэлтэй барилгууд дээр онцгой арга хэмжээ авахыг шаардаж байна. Барилга болгон дээр барилгын эзэд нь өөрсдөө очиж ажил.

Барилгын салбарт ажиллаж байгаа залуучууд шоронгийн хоригдол биш. Шөнөжин, өдөржин ажилуулдаг. Ийм нөхцөл байдлаас болж харамсалтай хэргүүд гарч байна.

Наадам болохоос өмнө барилгын ажлаа дуусгая л гэдэг. Юун хөдөлмөрийн аюулгүй байдал” гэв.

Холбоотой мэдээ