Тус уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унаж хөнгөн бэртэл авчээ. Иймд баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд морины уралдаан, үсэргээнд оролцохдоо уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Дорнод аймагт энэ сарын 21-ны өдөр зургаан настай хүү мориноос унаж газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат унаач хүү, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын хоёрдугаар багийн нутагт болсон уралдааны үеэр мориноос унаж эндсэн аж. Эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй