Өчигдөр нүүрс тээврийн 833 автомашин БНХАУ-ын хилээр оржээ

Гашуунсухайт боомтоор зургаадугаар сарын 23-ны өдөр нүүрс тээврийн 478 автомашин, Ханги боомтоор 126 автомашин, Булган боомтоор 141 автомашин, Шивээхүрэн боомтоор 88 автомашин хил нэвтэрчээ.

Харин зэсийн баяжмал тээврийн 49 автомашин хилийн Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн бол Ханги боомтоор төмрийн хүдрийн баяжмал тээврийн долоон автомашин хил гарсан байна.

Манай улс энэ оны эхний таван сард нүүрснээс 503.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 130.5 тэрбум төгрөгөөр буюу 35 хувиар өссөн үзүүлэлт ажээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn