Тэрбумтан Далио: Эдийн засаг нь 40%-иар уналтад орвол Путин засгийн эрхэнд үлдэх, эсэх асуудалтай тулгарах болно

2022-06-24

Барууны орнууд ч Оросын эсрэг хориг арга хэмжээнд өртөж байна гэж дэлхийн хамгийн том эрсдэлийн сан Bridgewater Associates-ийг үүсгэн байгуулагч Рэй Далио (Forbes түүний хөрөнгийг 22 тэрбум доллараар үнэлдэг) мэдэгджээ. Түүний хэлснээр, гуравдагч орнууд “Орос шиг болж магадгүй гэж айсан” учраас АНУ-ын Засгийн газрын бондоос салж эхэлжээ. Үүнээс болж “дэлхий даяар хүчний тэнцвэрт байдал өөрчлөгдөж байна” гэж тэрбумтан мэдэгдсэн юм.

Ноён Далио Spiegel сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Энэтхэг хэрхэн биеэ авч явах нь шийдвэрлэх болно гэжээ. Энэ улс түүний бодлоор “Хэрэв барууныхан Москваг бойкотлох юм бол Оросын эдийн засгийг дэмжих боломжтой” аж. Бизнесмэн хориг арга хэмжээ бол “АНУ-ын хэрэглэж болох цорын ганц зэвсэг” гэдэгт итгэлтэй байгаа ч хүлээгдэж буй үр дүнг хараахан авчраагүй байна. “Одоогоор Оросын ДНБ 15 орчим хувиар буурсан байна. Энэ нь хүн амын хувьд тэсвэрлэх чадвартай. Эдийн засаг 40%-иар уналтад орвол Путин засгийн эрхэнд үлдэх, эсэх асуудалтай тулгарах болно” гэж Рэй Далио хэлжээ.

Өнөөгийн нөхцөл байдал дэлхийн хоёрдугаар дайны ирмэг дээр байсан 1938, 1939 оныг санагдуулж, “дэлхийн хоёр гүрэн бие биенээ эсэргүүцэж, холбоотнууд дэмжиж байсан шиг байна” гэж тэр үзж байгаа ажээ. Түүний бодлоор “АНУ Хятад, Оростой дайны ирмэг дээр байна. Мөн Хятад улс барууны орнуудтай эдийн засгийн дайнд татагдан орох магадлал өндөр байна. Энэ нь дэлхийн худалдааг улам үр ашиггүй болгож, ялангуяа хоол хүнс, эрчим хүч илүү үнэтэй болно” гэж тэр нэмж хэлжээ.

Холбоотой мэдээ