Оросын алдарт “Ласковый май” хамтлагийн дуучин Юрий Шатунов таалал төгсжээ

“Ласковый май” хамтлагийн гоцлол дуучин Юрий Шатунов 48 насандаа таалал төгслөө.

“Ласковый май” хамтлагийн гоцлол дуучин асан Юрий Шатунов Москвад нас баржээ. Энэ тухай зургадугаар сарын 23-ны пүрэв гарагт Лента.ру сайтад дуучны продюссор Аркадий Кудряшов мэдэгдсэнийг эмнэлгийн хүрээний хоёр эх сурвалж мөн баталжээ.

Дуучны үхлийн шалтгаан нь зүрхний шигдээс болсон байна. Тэрээр өнгөрсөн шөнө түргэн тусламжийн машинд нас баржээ. Шатунов 48 настай байсан юм.

Юрий Шатунов 1973 онд Башкир АССР-д төрсөн. Түүнийг гурван настай байхад эцэг эх нь салсан бөгөөд 11 настай байхад ээж нь нас баржээ. Ирээдүйн од өсвөр насаа асрамжийн газарт өнгөрөөж, сонирхогчдын дугуйлангийн тэргүүн Сергей Кузнецовтой уулзсан тэр цагаас хойш «Ласковый май»-ын түүх эхэлсэн юм.

Тухайн үед Кузнецов дуучин хайж байсан бөгөөд залуу хөгжмийн боловсролгүй, дуулах хүсэлгүй байсан ч Шатуновыг сонгосон гэдэг. 1986 оны 10-р сард Кузнецов анхны дуу болох “Вечер холодной зимы”, дараа нь “Метель в чужом городе” гэх мэт хит дууг бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ