Ши Жиньпин аль нэг улсын ноёрхолгүй, цэргийн блокуудын сөргөлдөөнгүй ертөнцийг бий болгохыг уриаллаа

БРИКС-ийн чуулганы нээлтийн ёслол дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, улс орнуудын ноёрхол, цэргийн блокуудын сөргөлдөөн нь дэлхийг аюулгүй байдалд бус харин дайн, мөргөлдөөнд хүргэж байгааг 20-р зууны түүхэн жишээ харуулж байна гэлээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь Синьхуа агентлаг нийтэлжээ.

Ши Жиньпин “Эдүгээ дэлхий нийтэд зуун жил тохиолдоогүй их өөрчлөлт болон цар тахал нүүрлэж, аюулгүй байдлын янз бүрийн сорилт тулгаран, дэлхийн эдийн засгийн сэргэлт хүндрэлд ороод буй бөгөөд дэлхийн хөгжил ноцтой ухралттай тулгарч байна. Дэлхий хаашаа чиглэх вэ? Энх тайван эсвэл дайн уу? Өсөлт үү, бууралт уу? Нээлттэй эсвэл хаалттай уу? Хамтын ажиллагаа эсвэл сөргөлдөөн үү? Энэ бол бидний өмнө тулгарч буй цаг үеийн асуулт юм. Хэдийгээр олон улсын байдал өөрчлөгдөж байгаа ч нээлттэй, хөгжлийн түүхэн хандлага өөрчлөгдөхгүй, сорилтыг хамтдаа даван туулах хүсэл эрмэлзэл өөрчлөгдөхгүй юм. Бид түүхэн хөгжлийн зүй тогтлыг үнэн зөвөөр ойлгож, түр зуурын байдалд төөрөгдөхгүй, эрсдлийн эсрэг сорилт бэрхшээлийг зоригтойгоор даван туулж, хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахаар эрэмгий зориг гарган урагшлах ёстой.

Тэрээр хэлэхдээ, энх тайван бол хүн төрөлхтний нийтлэг үйл хэрэг бөгөөд талууд хамтдаа тэмцэж, сахин хамгаалах хэрэгтэй гэдгийг түүх бидэнд сануулж байна. Хүн бүр энх тайвныг эрхэмлэн дээдэлж, дайны гашуун сургамжийг санаж байж л энх тайван улмаар бат бэх болно. Дэлхий ертөнц донсолгоотой байгаа энэ үед бид НҮБ-ын үндсэн дүрмийн анхны санаа зорилгыг мартаж болохгүй бөгөөд энх тайвныг хамгаалах эрхэм зорилгыг санаж байх ёстой”.

Түүний хэлснээр, Украины хямрал дэлхий дахинд сэрэмжлүүлэх дохио өгсөн: цэргийн блокуудыг өргөжүүлэх, зарим улсын аюулгүй байдлыг бусдыг хохироосоноор хангах оролдлого нь “аюулгүй байдлын асуудалд” хүргэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ