Краныг тэгш бус байрлуулснаас болж хоёр хүн амиа алджээ

2022-06-23

Хан-Уул дүүрэгт баригдаж байсан барилгын кран унаж, хоёр хүн амиа алдсан асуудлаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар /МХЕГ/-аас мэдээлэл хийлээ. 20-36 насны хоёр хүн амиа алдсанаас гадна нэг хүн өндрөөс унаж бэртжээ.

Тус газрын төлөөлөл “Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах Номин Реалтор ХХК-ийн захиалгат барилгын талбайд гурван өргөх төхөөрөмж байрлан ажиллаж байсан бөгөөд бүгд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн.

Үүний хоёр нь авто кран нэг нь цамхагт кран байсан. Цамхагт краны хувьд тухайн үед ажил гүйцэтгээгүй бөгөөд 70 метрийн урттай, 4 тонн даацтай байсан.

Харин осол гаргасан буюу унасан авто краны тухайд улсын бүртгэлийн 2266 дугаартай, 50 тонны даацтай байсан бөгөөд кран дээрээс унасны улмаас хоёр хүн амиа алдсан. Мөн тухайн ослын үед нэг хүн өндрөөс унаж гэмтсэн.

Краныг нэн тэргүүнд тэгшхэн гадаргуун дээр байрлуулах ёстой. Краныг хазгай байрлуулсан тул осол болсон гэж урьдчилсан байдлаар дүгнээд байна” гэлээ.

Холбоотой мэдээ