С.Амарсайхан:Хүүгийнхээ сургалтын төлбөрийг төрийн санд буцаан шилжүүлэх шийдвэр гаргалаа

2021-04-21
УИХ-ын гишүүн,Шадар сайд С.Амарсайханыг хүүгээ боловсролын зээлд хамруулсан хэмээх шүүмжлэл өрнөж байгаа билээ.Тэгвэл тэрээр уг зээлээс татгалзаж, авсан зээлээ төрийн санд буцаан төлөхөөр болж байгаагаа сошиал хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тэрээр: 
……Миний хүү Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтанд хамрагдсан асуудал цар тахалтай тэмцэх амаргүй үетэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд шүүмжлэл,бухимдал дагуулж буйд иргэдээсээ хүлцэл өчье.
Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Оюутан болж, амьдралынхаа шинэхэн хуудсыг дөнгөж нээгээд буй хүүгийнхээ өмнөөс аав нь энэхүү шийдвэрийг гаргахад хүрсэн шалтгааныг хожмын өдөр хүү минь ойлгоно гэдэгт итгэж байна.
Өнгөрсөн жил хүүгээ Их Британийн Бристолын их сургуульд хэний ч дэмжлэггүй тэнцээд хэрхэн догдолж байсныг аав нь мэднэ. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн сонгон шалгаруулалтад бэлдэхийн тулд сүүлийн 2-3 жил хүүгээ яаж хичээснийг ч сайн мэднэ.
Өөрийнхөө хүсэл зорилго, мөрөөдлийн төлөө олон шөнийн зүтгэлээрээ, бүхнээ дайчлан хичээсний үр дүнд дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг давж элсээд, Боловсролын зээлийн нөхцөл болзолыг хангасан тухай хөөр баяртайгаар аавдаа хэлэхэд нь эцэг хүний хувьд би
“Аавынх нь улс төр, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө”, миний хүү наадахаа боль гэж хэлж зүрхлээгүй юм.
Учир нь Улс төрч Амарсайханы биш ирээдүйдээ итгэл дүүрэн Эрдэнэхүслэнгийн зорилго, хичээл зүтгэлийн үр дүн байсан
Эцэг, эхчүүд бид үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хорьж цагдах учиргүй, бусдын төдийгүй улс орныхоо өмнө хариуцлага үүрэх чадвар суулгаж, ялангуяа өөрсдийн эрх ашгийн үүднээс өмнөөс нь шийдвэр гаргах ёсгүй учраас тэр.
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд түүний буруу гэж огт үгүй.
Харин аав нь өнөөдөр хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаагийнхаа төлөө хүүгийнхээ өөрийн хичээл зүтгэлээр олж авсан боломжийг бусдаар үгүйсгүүлж, чичлүүлэхэд хүргэж буйд аавыгаа өршөөгөөрэй.
Үүнийхээ ч төлөө эцэг хүний гэмшлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч сууна. Эцэг хүн үрийнхээ өмнө гэмших амар байдаггүй аж. Хожим ийм байдалд хүү минь бүү ороосой гэж аав нь бас хүсч байна.
Иймд энэ удаа хүүгийнхээ өмнөөс шийдвэр гаргаж байна.

Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёс зүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ,хөтөлбөрөөс татгалзаж байна.

Бизнесийн салбарт ажиллах хугацаандаа олон зуун оюутны сургалтын төлбөрийг хариуцаж, залуусын эрдэм боловсролд хөрөнгө оруулж ирсэн аавынх нь хувьд хүүгийнхээ сургуулийн төлбөрийг улсын зээлээр төлүүлэх санаархал байхгүйг хүү минь мэднэ. Хүү шигээ олон залуусын боломжийг хулгайлахгүйг ч бас мэднэ. Энэ нийгмийн эрхэм үнэт зүйлс болсон хүүхэд залуусынхаа итгэл, урам зоригийг мохоох зүйл хийхгүй.
Хүүгийн минь ирээдүй, хүүтэй минь адилхан мянга мянган залуусын ирээдүй саруул байг!
Өөрсдийн мэдлэг чадвараа үнэлүүлэн дэлхийн ТОП их сургуульд элсэж, төрийн дэмжлэг авч байгаа олон аавын хүү, ээжийн охин ААВ, ЭЭЖ НЬ төрд зүтгэж ДАРГА байсны нь төлөө бусдад бүү буруутгагдаж адлагдаасай гэдгийг хэлэх байна…гэжээ.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Шадар сайд С.Амарсайхан, насанд хүрсэн хүү хоёр чинь аав, хүү боловч тэс өөр хоёр иргэн шүү дээ. Энэ хүү улсаас сургалтын зээл авч болдоггүй ямар учир байна. Монгол Улсын иргэн биш юм уу, Тэр зээл аавд нь ямар хамаа байна. Эцгийн гавьяа, эсвэл ялыг хүүд нь үүрүүлж байгаа юм уу, Баян ч бай, ядуу ч бай, өөрийн авьяас чадвар, зүтгэл хөдөлмөрөөрөө сургуульд элсч зээл авсан аавын хүүг ялгаварлан гадуурхсан шударга бус явдал байна. Аав нь гэх шадар сайд ч шударга ёсны төлөө зогсож, дэлхийн шилдэг сургуульд бор зүрхээрээ элссэн хүүгээ хамгаалж чаддаггүй өөдгүй, албан тушаалаа бодсон аав байна даа. Ер нь хүүгийнхээ ирээдүйн төлөө албан тушаалаа өгсөн ч яадаг юм

  • Гүнээ ухамсарлан  буцаан олгож байна. Ингэж өгөөгүй, одоо хүртэл төлбөрөө хийгээгүй хүмүүс юу бодном. Нэг өдөр таны ээлж ирэх тул ичиж амьдарна уу.  Үйлийн үр нэг өдөр хаалга тогшдог юм  шүү 

  • Хараал идсэн хувалзууд хүүхдээч хомхой сэтгэлтэй хувиа хичээсэн бэртэгчин болгож хүмүүжүүлсэн бөйна энэ хүүхэд энрэнгүй сэтгэлтэй зөв хүн болж өссөн бол ухамсараараа татгалзаж болох л байсан шүү дээ боломжгүй 1айлийн 1хүүхэдэд боломж олгож болох л байсан шүү дээ муу хүний үр удам муул хүн болно. 

  • Мэдээгүй бол тэгээд л мануусын зовлогоо зулгааж олсон хэдээс л төлөөд дуусах байсан байх шүү. Төлөх чадвартай бол өөрсдөөсөө л төл л дөө. Нэг л их сайхан тогос шиг гоёсон, тоть шиг донгодсон хүмүүс. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг. Сэтгэхүй чинь ядуу байна

Холбоотой мэдээ