Хүнд өвчтэй хүүхдүүдийн ээжүүд ХУГАЦААГҮЙ өлсгөлөн зарлаж эхэллээ

2022-06-23

Өрх толгойлсон гурван хүүхэдтэй ээж болох Г.Байгаль ХНХЯ-ны гадаа өлслгөлөн зарлаж эхлэхээ мэдэгдлээ. Түүний 14-н настай охин “хүнс эмийн аюулгүй байдал алдагдсанаас үүдэн эмчилгээгүй цусны өвчин буюу “Васкулит Системийн өвчин”-тэй болжээ. Б.Цэрэнлхам охины ээж Б.Бадамцэцэг түүнйг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Өлгөлөн зарлаж буй ээж Г.Байгаль:

Манай хүүхэд арван мянгад хоёр тохиолдох системийн өвчтэй. Ковидтой холбоотойгоор өвчин нь сэдэрч, 9-10 удаа эмнэлэгт хэвтсэн. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргатай уулзахаар гадаа нь хонолоо. Хүүхдүүдийн нус, нулимсаар таашаал аваад сууж байдаг дарга нар байдаг юм байна.

3 цаг 30 минутад очиход “хуралтай байна, хурлаа тараад уулзана” гээд харуулаараа хэлүүлсэн ч шөнө хүртэл гарч ирээгүй. Эрүүл мэндийн сайдад бүх юмаа өгсөн. СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүдээ тойрогтоо сонгогдсон мөнгөнөөсөө туслаач ээ.

Хүүхдээ тэргэнцэртэй нь түрээд ирнэ. Төрөөс арга хэмжээ автал өлсгөлөн зарлана.

Холбоотой мэдээ