Л.Халтар: Салбарын сайдын хувьд Дарханы замын ажлыг “муугүй” явж байна гэж хэлнэ

Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ долоо хоногийн эхээр ажлын явцтай газар дээрээс нь танилцаад иржээ.

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар:

Өнгөрсөн нэг дэх өдөр 1, 2-р багцаараа яваад ирсэн. Салбарын сайдын хувьд бүтээн байгуулалт муугүй байна гэж үзэж байна. 17 хоногийн дараа явж үзлээ. Иргэдийн зүгээс хоёр цэг дээр шүүмжилж байгаа. Улаанбаатараас гараад хоёрдугаар багц дээр Төв аймгийн Баянчандмань сум, Торлогтойг давж байгаа хэсгийн түр зам муу байна гэж байна.

Улсын баярын өмнө 9,10 гэхэд иргэдийг Торлогтын даваагаар давуулахгүйгээр Баяндчандманийн төвөөр явуулна, хуччихна.

Хоёрдугаарт, Баруунхарааг тойрч байгаа түр зам хэцүү байгаа. Бороотой үед жижиг машин явахад төвөгтэй байна. Баруун хараагийн гүүрний наад талаас эхлээд Баруунхараа буюу Баянгол сумынхаа төвөөр гараад цаашаа Сэтэрхий хөтлөө даваад уруудах хүртэл замыг нь наадмын өмнө хатуу хучилттай болгоно.

Одоо олон зүйл амалж чадахгүй. Намар буюу аравдугаар сарын дунд гэхэд ямар замыг замчид хийснийг үзээрэй гэж хэлье.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn