“Нас барсан цэргийн биед хөхөрсөн, ил шарх байхгүй байсан. Шалгалтаар дүрмийн бус харилцаа тогтоогдоогүй”

2022-06-22

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэргийн алба хаагч “Н”-ын ходоод нь задарч эмнэлэгт хүргэгдсэн ч амь насаа алдсан хэрэг энэ сарын 16-ны өдөр гарлаа. Талийгаач өнгөрсөн тавдугаар сард цэргийн албанд татагдсан бөгөөд 40 гаруйхан хоногийн дараа амьсгал хураасан.

Хүний ходоод зөвхөн гадны нөлөөтэйгөөр задарна гэж мэргэжлийн эмч нар тайлбарлаж буй бол талийгаачийн ах хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний дүүгийн гэдсэн дээгүүр гүйчихсэн юм болов уу гэж хардаж байна” хэмээн дурьдсан юм.

Хэргийн хяналт, шалгалтын талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө “Урьдчилсан байдлаар ходоод нь цоорсон дүгнэлт гарсан. Эмч нарын өмнөөс дүгнэлт хиймээгүй байна. Шүүх эмнэлгийн эмч нараас нь асуух хэрэгтэй. Шалгалтын явцад дүрмийн бус дэглэсэн зүйл тогтоогдоогүй байна. Заавал нэр хүн дэглэж, ходоодыг нь цоо өшиглөсөн зүйл байх ёсгүй. Гадна талдаа хөхөрсөн шарх, сорив байхгүй байна” гэлээ.

Холбоотой мэдээ