
Хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож буй бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдаж, хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.
Тус хэрэг нь БГД-ийн 11 дүгээр хороо, 12 дугаар байрны гадна тоглоомын талбайд болжээ. Хохирогч болох М нь бүтэн өнчин бөгөөд нагац эгчтэйгээ амьдардаг байна.
Одоогоор холбогдсон, хохирсон хүүхдүүдийг олж тогтоох, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна.