“ICE TOP”-ын тоглолтын үеэр хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй 20 иргэнийг илрүүлжээ

2022-06-19

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 12:00 цагаас 01:10 цагийн хооронд “ICE TOP” хамтлагийн “Миний нийслэл” шоу тоглолт зохион байгуулагдсан.

Тоглолтыг 12 мянга гаруй хүн үзсэн ба тоглолттой холбоотой цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд
– Амраахгүй байна гэх-4,
– Гар утас алдсан-4,
– Унадаг дугуй алдсан-1,
– Хэрүүл маргаан болоод байна-5
мөн биеэ авч явах чадваргүй согтуурсан-1 дуудлага мэдээлэл ирснийг хүлээн авч материалжуулан шалгаж байна.

Халаасны хулгайн хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж 8 этгээдийг шоунаас гаргасан. Хар тамхи хэрэлэсэн байж болзошгүй 20 этгээдээс тест авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн 3 иргэнд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар

Холбоотой мэдээ