Санкт-Петербургийн Эдийн засгийн форумд оролцож буй Сангийн сайд Б.Жавхлан нар “Роснефть” компанийнхантай уулзана

Санкт-Петербургийн олон улсын Эдийн засгийн форумд манай улсаас Сангийн сайд Б.Жавхлан оролцож байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ч хамт явж буй аж. Тэд “Роснефть” компанийнхантай уулзах юм байна.

Өмнө нь өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын гишүүд тус улсад ажиллаад ирсэн. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Манай улсад шатахуун импортлогч “Роснефть” компанитай гэрээ хэлцэл хийж, энэ оны зургаадугаар сар хүртэл нэг тонныг нь 830 ам.доллароор авах болсон. Мөн Засгийн газраас АИ-92 шатахууны гаалийн татварыг тэглэсэн.

Эдгээрийн үр дүнд зах зээлд 3,330 төгрөгөөр зарагдах АИ-92 бензин 2,390 төгрөгөөр зарагдах боломж бүрдэж байна.

ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны Ази хариуцсан дэд сайд Алексей Владимирович Груздевтэй уулзсан. Энэ үеэр манай уул уурхайн салбарын хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарах удаашралыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохирсон” хэмээн мэдээлж байсан юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn