
Мадрид хотноо болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Ази Номхон далайн бүс нутгийн орнууд анх удаа оролцох гэж байна. Энэ тухай НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Өмнө нь Японы Ерөнхий сайд Фумио Кишида НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох хүсэлтэй байгаагаа баталжээ. Японы засгийн газрын тэргүүн ийм цэргийн эвслийн арга хэмжээнд анх удаа оролцох юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ч дээд хэмжээний уулзалтад оролцохоо баталжээ.
Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад уригдсан бөгөөд тэрээр өөрийн биеэр ирэхгүй, эвслийн удирдагчдад видеогоор дамжуулан үг хэлэх боломжтой.