Ц.Ганзориг: Синофармын давтан тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийж эхэлнэ

2021-04-17

БНХАУ-ын Синофармын хоёр дахь давтахн тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийж эхлэх талаар Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Өнгөрсөн долоо хоногоос АстраЗенека вакцины давтан тунг тарих 100 мянган хүний эхлэл болох эрүүл мэндийн салбарынханд тарьж эхэлсэн.  АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийх явц тасралтгүй үргэлжилж байна. Ирэх долоо хоногт вакцинууд бууж эхэлнэ.

Тодруулбал, АстраЗенека вакцины хувьд КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ирж буй бөгөөд үлдэгдэл вакцин ирснээр эхний тунгаа авсан 100 мянган хүний хоёр дахь тунг бүгдийг нь хийх боломжтой.

Харин Синофарм вакцины давтан тунг долоо хоногийн сүүлээр хийж эхэлнэ.

БНХАУ-ын  Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан мэдээллээр вакцины хоёр дахь тунг 56 хоногт багтаан хийж болох талаар зөвлөмж гарсан. Энэ дагуу вакциныг 56 хоногт багтаан хийнэ” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ