С.Эрдэнэ: УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг АН дэмжиж байгаа

2022-06-16

Ардчилсан намаас пүрэв гараг бүрийн 11:00 цагт мэдээлэл хийдэг уламжлалын дагуу цаг үе, намын бодлогын талаарх мэдээллээ.

Тэрбээр “АН-ын хувьд бүлгийн хэмжээнд ч идэвхтэй сөрөг хүчний түвшинд ажиллаж чадаагүй. Энэ бол өнгөрсөн хугацаан дахь цар тахал, амшгийн хууль, ард иргэдийн аюулгүй байдлын тогтвортой байдлыг хангахад чиглэж ажилласантай холбоотой юм. Нийгэмд үүсээд буй аливаа хямрал, асуудалд тухайн цаг үеийн эрх баригч хариуцлага хүлээх ёстой ч өөрсдийн алдааг Ардчилсан намд тохох гэж оролддог ба бид үүнд хүлээцтэй, тэвчээртэй байсаар ирсэн ч одоо дуугүй суухгүй. 1990-ээд оноос хойш манай нам хэзээ ч олонх болж, эрх барьж үзээгүй ч ач холбогдолтой шийдвэр гаргаж, арга хэмжээг авч өөрчлөлт, бүтээн байгуулалтыг хийж чадсан.

Өөрсдийгөө АН-ынх гэж нэр зүүж, намын нэр, логог барьж буй хэсэг бүлэг нөхдийн үйл ажиллагаа зогсоогүй байна.

Хамгийн гол зүйл нь АН дотоод маргаанаа шийдэж чадлаа. Цаашид эв нэгдлээ хамгаалах, гол бүтцийн өөөрчлөлтүүдээ хийх ажлууд руу орж байна.

1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, хүн амын тоотой уялдуулж гишүүдийн тоог 76-аар тогтоосон байдаг. Түүнээс хойшхи 30 жилд монголын хүн ам өссөн. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг дэмжиж байгаа. Улс орны үндэсний аюулгүй байдлаа хангая гэвэл бид парламентаа бэхжүүлэх ёстой.

Хоёр гүрний дунд байгаа Монгол Улсын хамгийн тогтвортой байх найдлага нь парламентийн засаглал.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь үндэсний аюулгүй байдлын асуудал” гэлээ.

Холбоотой мэдээ