Дундаж цалин 1.4 сая төгрөг болж өмнөх улирлаас 12 мянгаар нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг танилцууллаа.

2022 оны нэгдүгээр улирлын байдлаар НДШ төлдөг ААН-д ажиллагсдын дундаж цалин 1.4 сая төгрөг болж өмнөх улирлаас 0.8 хувь буюу 12 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл:

  • эрэгтэйчүүдийнх 1.6 сая
  • эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.

Гэхдээ ажиллагсдын нэрлэсэн сарын цалин 2015 оноос хойш 67 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдах авах чадварыг илэрхийлэх бодит цалин ердөө 13.4 хувиар нэмэгджээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn