“Модон урлал: Монгол авдар” үзэсгэлэнд морилон саатахыг урьж байна

Монголын Үндэсний музей нь Угсаатан зүйн Гэр музейтэй хамтран “Модон урлал: Монгол авдар” хэмээх үзэсгэлэнг 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейд олон нийтэд дэглэн толилуулж байна.
Энэхүү үзэсгэлэнд Угсаатны зүйн Гэр музей болон Монголын Үндэсний музейн 150 гаруй шилмэл үзмэрүүдийг дэглэн үзүүлж байна. Үзэсгэлэнд Монголчуудын уламжлалт үхэг, эрээлсэн, алтан цоолбор болон сийлбэр хээтэй авдрууд мөн худалдаа арилжаа болон язгууртан ноёдын шагнал, хэрэглэлд зориулагдан ирсэн авдарнуудаас дээжлэн хүргэж байна.
Авдар нь үүрэг зориулалтаасаа хамаарч хэлбэр загвар нь олон төрөл болсон байна. Тухайлбал, энгийн эд зүйлс хадгалах хайрцаг савнаас гадна шүүгээ, шургуулга, аян жин тээвэрт хэрэглэгдэх, хувцас эд зүйлс агуулах, бараа таваарын, инжний, гоёл чимэглэлийн, үнэт зүйл хадгалах гэх мэтээр салбарлан хөгжсөн ажээ.
Нүүдэлчин Монголчуудын амьдралын түүхийг тээсэн эрхэм нэгэн соёлын өв уламжлал, гүн ухаан эгэл жирийн нэгэн авдарт агуулагдаж байна.
Эрхэм Та Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia – д морилон саатаарай.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn