
Баяр наадмын бэлтгэл ажлын талаар Соёлын сайд Ч.Номин дараах мэдээллийг өглөө. Наадмын төсөв шийдэгдсэн ч мөнгө нь орж ирээгүй гэх мэдээлэл цацагдаад буй.
Энэ талаар “Албан ёсны найруулагч, продюсэрүүд ийм мэдээлэл гаргаагүй, уран бүтээлд оролцоогүй хүмүүс дур мэдэн мэдээлэл хийж байна. Уран бүтээлчид маань гэрээгээ хийгээд, гэрээнд заасныхаа дагуу төлбөрөө аваад явж байгаа. Нийслэл дээр баяр наадмын бүх төсөв маань тавигддаг. Баяр наадмыг энэ жил 2.3 их тэрбум төгрөгөөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тавигдсан. Соёлын яамнаас энэ төсвийг нэмэгдүүлэхээр нэмэлт төсвийг тодорхойлоод явж байна. Дэлхий дахинд үнийн өсөлт өндөр байна гэдгийг уран бүтээлчид ч хэлж байна. Өмнө нь хийгдэж байгаагаасаа 2-3 дахин өндөр үнэтэй байхаар байна гэж хэлж байна. Гэрээгээ хийсэн уран бүтээлчдийн төлбөрийн 70 хувийг шилжүүлсэн байна. Ойролцоогоор нэг тэрбум гаруй төгрөгийг шилжүүлсэн байна.
Наадам өргөн дэлгэр болно. Тэр дундаа иргэддээ ойрхон болно. Хүмүүсийн сэтгэл санаа хүнд үед иргэдэд буруу мэдээлэл өгөхгүй байхыг хүсэж байна” гэлээ.
Эх сурвалж: Zarig.mn