Л.Энх-Амгалан:12 дугаар ангийнхны хоцрогдлыг арилгах, танхим, цахимаар давтлага өгөх зэрэг боломжийг цаг үеийн байдлаас хамаарч гаргана

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын товыг танилцууллаа.

Л.Энх-Амгалан мөн  “12 дугаар анги төгсөх эрхэм дүү нарынхаа хичээлийн хоцрогдлыг арилгах, шалгалтын бэлтгэл, жишиг тестүүд дээр ажиллах, танхим, цахимын давтлага, бусад боломж, гаргалгааг цаг үеийн нөхцөл байдлаас хамааран гаргах болно. КОВИД цар тахал хүндэрч байгаа ч хүүхдүүдийнхээ сурах эрх, боломжийг бүх талаас хамтарч хамгаалъя” хэмээжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ