Увсад 25 настай эрэгтэй 29 настай эмэгтэйг эхнэрээ болгохоор хулгайлсан хэрэг гарчээ

2022-06-15

Энэ сарын 13-ны оройн 19 цагийн үед Увс аймгийн цагдаагийн газарт “Охиныг маань хулгайлчихлаа” гэх дуудлага 29 настай эмэгтэйн ар гэрээс иржээ.

Тодруулбал, Увс аймгийн Давст сумын 25 настай эрэгтэй Улаангом сумаас 29 настай эмэгтэйг машиндаа суулган сум руугаа авч явжээ.

Тухайн хоёр иргэн нь өмнө нь нэгнээ таньдаг байсан бөгөөд эмэгтэйг эхнэрээ болгохоор хулгайлсан гэх тайлбарыг өгчээ.

Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.

Холбоотой мэдээ