Н.Нанзаддорж оролцохоос татгалзсан учраас Цэцийн хуралдаан хойшиллоо

Хэсэг иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж  Улсын Их Хурлаас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Цэцийн нэг гишүүн буюу Н.Нанзаддорж хуралдаан оролцохоос татгалзсан учраас хуралдааныг хойшлуулж, товыг жич зарлана хэмээн Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Өмнө нь ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрх нь дууссан Ш.Цогтоог УИХ-аас чөлөөлөхөд Ерөнхийлөгч хориг тавиад байсан. Н.Нанзаддорж нь Цэцийн гишүүнээр томилогдохдоо хууль ёсоор Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор томилогдсон нэгэн юм. Энэ удаа Н.Нанзаддорж ийнхүү хурлыг хойшлуулж чаджээ.

Үндсэн хуулийн цэцээр өнөөдөр хэлэлцэх байсан асуудалтай холбоотой нийгэмд маш их шуугиан, хардлага, сэрдлэг явж буй. Тэр байтугай өчигдөр иргэд ҮХЦ-ийн гадна жагсаал, цуглаан хийх гэсэн ч цагдаа нар тараасан. Энэ бүхний ард Ерөнхийлөгчийг байгаа гэх хардлага ч маш их байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ