Халдвар авсан Н.Түвшинбаярын биеийн байдал хэвийн, хорихын эмнэлэгт тусгаарлагджээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хорьж шалгаж байгаа.

Шүүхээс түүнийг 20 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэрийг гаргаснаар энэ сарын 4-ний өдөр Н.Түвшинбаярыг албадан баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй.

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяраас коронавирусний халдвар илэрсэн талаар өмнө.

Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт ганцааранг нь тусгаарласан, биеийн байдал хэвийн байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярын давтан шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд сөрөг гарчээ. Өнгөрсөн лхагва гарагт давтан шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан гэнэ. Тэрбээр эхний тунгийн вакцинаа хийлгүүлсэн байжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ