НДШ-ийн буцаан олголт 6-р сарын 25-наас хойш иргэдийн дансанд орно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

Нэг сая төгрөгөөгс доош цалинтай иргэдийн буюу ажилтны төлж буй НДШ-ийн 50 хувийг буцаан олгоно.

Дараа сарын 25-ны дотор буцаалт хийгдэх хууль, журам хэрэгжиж эхэлсэн.

Тавдугаар сарын НДШ-ийн буцаан олголт зургаадугаар сарын 25-ны өдрөөс хойш иргэдийн дансанд орно.

Урьдчилсан байдлаар 400 мянга орчим иргэн нэг сая болон түүнээс доош орлоготой иргэд байна.  Үүнээс 80 мянга нь сайн дурын шимтгэл төлөгч байна.

Эхний сард буруу дансанд орох, буцаагдаж болзошгүй. Төрд байгаа мэдээллийг ашиглан аль болох зөв дансанд нь шилжүүлэхээр ажиллаж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn